top banner

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно


2018-03-09 08:53:44
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 3 сарын 9, Сугар гараг. Билгийн тооллын 23, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Монгол брэнд