top banner

Ээждээ хэлсэн захидлын үгс мартагдашгүй сайхан дурсамж үлдээв


2018-03-09 11:26:12
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Нийтийн номын сангаас Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 100 дахь өдрийг угтаж зохион явуулсан "Ээждээ хэлэх миний үг" захидлын уралдаан өрнүүлсэн байна.
Уралдаанд сурагчид  амжилттай оролцож хайртай ээждээ мартагдашгүй сайхан дурсамж үлдээж ээжийгээ баярлуулсан байна. Захидлын уралдаанд шилдгийн шилдэгээр шалгарсан "Алтан гадас" одонт нэгдүгээр ахлах сургуулийн 10 “а” ангийн сурагч Н.Бямбадорж, 10 “в” ангийн сурагч н.Энхцэцэг нарт баяр хүргэж, ээж Л.Бямбаа н.Маасүрэн нарт эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөж урмын сайхан үгээр баярын мялаалга өргөв. Аливаа баяр ёслолыг архи дарсгүй, элдэв чихрийн цуглуулгаггүй жинхэнэ утга учрыг нь танин мэдүүлэх арга хэмжээ болгох эхлэлийг аймгийн Нийтийн номын сангийн хамт олон бусдад үлгэр дууриал болголоо.

А.Бямбасүрэн

Монгол брэнд