top banner

Олон улсын тэмцээнд амжилт гаргасан тогоочдод хүндэтгэл үзүүллээ


2018-03-09 13:45:37
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотноо зохион байгуулагдсан “Олон улсын тогооч нарын XVI их наадам”-д амжилттай оролцсон хоёр шилдэг тогоочдоо Дархан-Уул аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. 

2018 оны 02 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд 16 дахь жилдээ  зохион байгуулагдсан “Олон улсын тогооч нарын XVI их наадам”-д эх орноо төлөөлж 17 тогооч аоролцжээ. Эдгээр 17 тогоочийн хоёр нь манай аймгийн шилдэг тэргүүний тогооч юм. Дархан-Уул аймгаас Д.Алтанцэцэг, В.Баярбилэг нар Орчин үеийн модерн, хурганы махан төрөл, загасны төрөл, пицца гэсэн зургаан төрөлд оролцож таван мөнгөн медаль, нэг тусгай байрны шагнал авсан байна. 
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд