top banner

Германы аж үйлдвэрийн салбарын хүлээн авсан шинэ захиалгын тоо хэмжээ буурчээ


2018-03-09 14:48:14
Зураг
БЕРЛИН. /Синьхуа/. Улирлын болон ажлын өдрийн тохируулгын нөлөөгөөр Герман улсын аж үйлдвэрийн хүлээн авсан шинэ захиалгын тоо хэмжээ 2018 оны нэгдүгээр сард 2017 оны арванхоёрдугаар сартай харьцуулбал 3,9 хувиар буурсан тухай пүрэв гарагт тус улсын статистикийн газраас мэдээлэв. Харин шинжээчид 1.6 хувиар буурна хэмээн таамаглаж байсан байна.
 
2017 оны арванхоёрдугаар сартай харьцуулбал дотоодын захиалга 2.8 хувиар, гадаад захиалга 4.6 хувиар буурсан байна. ЕХ-ны гишүүн орнуудаас ирэх шинэ захиалга 5.9 хувиар буурсан бол бусад улс орноос ирэх шинэ захиалга 3.8 хувиар буурав гэж Германы статистикийн газрын мэдээлэлд тэмдэглэжээ.
 

Н.Мишээл

Монгол брэнд