top banner

Чингэлтэй дүүргээс эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж эхлэв


2018-03-09 17:10:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Илрүүл, эмчил, сэргийл! Бид өрх бүрт хүрч ажиллана” эрүүл мэндийн төслийг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвөөс хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Төсөл нь Сүрьеэ, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын эрт илрүүлэлтийг нэмэгдүүлж, зорилтот иргэдийг эмчилгээ оношилгоонд бүрэн хамруулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчид үзлэг оношилгоо хамрагдав. Үзлэг оношилгоонд нийт 70 гаруй албан хаагч хамрагдсан байна.

Төслийг олон улсын байгууллагууд дэмжиж ажиллах бөгөөд нийслэлийн Эрүүл мэндийн газраас шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн аж.
Д.Сарантуяа

Монгол брэнд