top banner

Боловсролын салбарынхан үр дүнгийн гэрээгээ байгууллаа


2018-03-09 20:01:14
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Насанбат Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн арга хэмжээний төлөвлөгөөг бүрэн хангахад чиглэгдсэн гэрээг нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай байгуулдаг. Энэ дагуу Дархан-Уул аймгийн  Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Соёлын байгууллагын удирдлагуудтай 2018 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

2018 оны Үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагааны эхэнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан 2017 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн дүнг уншиж танилцуулсан юм. Өнгөрсөн оны тухайд төрийн өмчийн 13 ЕБС-иас нэг сургууль буюу 15 дугаар сургууль 59 хувиар дүгнэгдэж хангалтгүй үнэлгээ авсан бусад сургуулиад сайн үнэлгээ авчээ. Сургуулийн өмнөх боловсролын салбарынханы тухайд хангалттай үнэлгээ авч ажил мэргэжлээ үнэлүүлсэн аж.

Энэ жилийн хувьд төрийн өмчийн 13 ерөнхий боловсролын сургуулийн захирал, төрийн өмчийн 21 цэцэрлэгийн эрхлэгч, соёл урлагийн /Залуучууд театр, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Музей/ байгууллагуудын удирдлагууд 2018 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажуулан үр дүнгийн гэрээгээ байгууллаа.
Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн байгууллагуудыг төлөөлөн аймгийн Засаг дарга С.Насанбат БСШУСЯ-ны сайдтай 2018 онд хамтран ажиллах гэрээг хоёрдугаар сард байгуулсан ажээ.
 
Л.Отгонбаатар



Монгол брэнд