top banner

Нээлттэй өдрүүдээр 3900 орчим хүн музейн үзжээ


2018-03-11 09:42:04
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас зохион байгуулсан "Музейн нээлттэй өдрүүд"-ийн хүрээнд  Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төв гуравдугаар сарын 01-нээс эхлэн музейн үзмэрээ иргэд, олон нийтэд долоо хоногийн хугацаатай үнэгүй үзүүлсэн.
Дээрх өдрүүдэд Сайншанд сумын дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг, Зүүнбаянгийн долдугаар цэцэрлэг, Айраг сумын ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо зорин ирж музей үзжээ. Үүнээс гадна  гэр бүлээрээ, найз нөхдийнхөө хүрээллээр, байгууллага хамт олноороо тасралтгүй ирж музей үзсэн байна.
Дорноговийн музей нь 150 орчим хосгүй үнэт зэрэглэлд багтах Хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүд байдгаараа бусад аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой аж. Мөн Их Монгол Улсын өрийн шүтээн, Чингэс хааны элч цагаан сүлд туг энд бүрэн эхээрээ хадгалагдаж байдаг билээ. 
Дашрамд дурдахад музейн жилийн орлогын төлөвлөгөө нь 3,000,000 төгрөг байдаг бөгөөд музейг үнэгүй үзүүлсэн долоо хоногт нийт 3041 хүүхэд, 843 том хүн үзсэн нь 2,785,000 төгрөг болж буй гэж албаныхан тодотгов.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд