top banner

Ховд аймгийн МАН–ын 38 дугаар бага хурал хуралдаж байна


2018-03-11 12:14:02
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн МАН-ын хорооны 38-р бага хурал энэ оны  3-р сарын 11-ний өдөр Ховд хотноо болж байна. Тус хуралд Ховд аймгийн МАН-ын 10000 гаруй гишүүд буюу бүх сум, багийн МАН-ын хороо, үүрүүдээс сонгогдсон 229 төлөөлөгч оролцох юм.
Одоогоос 4 жилийн өмнө буюу 2014 оны 02-р сарын 19-20 ны өдрүүдэд МАН-ын хорооны 37-р бага хуралдаж байсан бөгөөд 38-р хурлаар өнгөрсөн хугацаанд намын хорооны хийж хэрэгжүүлсэн ажил, амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн ярилцах, хяналтын хорооны тайланг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн дүрмийн дагуу аймгийн намын хороо болон хяналтын хороог шинэчлэн  байгуулахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн МАН-ын хороо нь 129 гишүүнтэй ажилласан бол энэ удаагийн хурлаар намын хорооны гишүүдийн тоонд өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг ч мөн хэлэлцэж байна.
38-р бага хурлаас шинэчлэн байгуулагдсан аймгийн МАН-ын хороо нь эн тэрүүнд намын хорооны дарга, дэд даргаа сонгох юм байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр одоогоор аймгийн ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч,  Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах нар намын даргад нэр дэвших гэнэ. 
А.Бямбасүрэн

Монгол брэнд