top banner

Залуу боксчдын УАШТ-д “Алдар”-ынхан багаараа тэргүүллээ


2018-03-11 16:31:43
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит 2018 оны залуучуудын улсын аварага шалгаруулах тэмцээн энэ сарын 06-11-нд Сэлэнгэ аймагт амжилттай болж шилгүүдээ тодрууллаа.

Энэхүү тэмцээнд 27 байгуулага, спорт хороо, клуб, багийн шилдэг залуу тамирчид ур чадвар, хүчээ сорин өрсөлдсөн байна. Гавьяат дасгалжуулагч А.Гантулга ахлуулсан БХЯ-ны харъяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт "Алдар" спорт хорооны залуу тамирчид гурван алтан медаль, нэг мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртэж багаараа тэргүүн байрт шалгарч, алтан медаль, цомын эзэд боллоо.



Тухайлбал, э
рэгтэй боксчдын 60 кг СДМ О.Тулга алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг Л.Хулан, 60 кг Г.Бадмаараг тус алтан медаль, 48 кг Б.Хулан мөнгөн медаль +60 кг О.Шүр хүрэл медаль, эрэгтэй 56 кг СДМ Э.Шинэболд, 69-кг Б.Энхсүлд тус тус хүрэл медаль хүртсэн байна.

 

Д.Өлзий


Монгол брэнд