top banner

Шүлхийн тархалтаас хамгаалах 20 хяналтын пост ажиллаж байна


2018-03-11 19:25:39
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тус суманд 11584 мал хаваржиж байгаа бөгөөд үүнээс шүлхийн голомтонд 20 орчим айлын 3160 мал хаваржиж байгаа аж. Одоогоор 3160 малыг бүрэн вакцинжуулаад байгаа юм.
Мөн өвчлөлийг тархаахгүйн үүднээс хяналтын 18 постыг ажиллуулж, иргэдийг зөвхөн хүндэтгэх шалтгаантай нөхцөлд Онцгой байдлын газраас зөвшөөрөл авсны дагуу хот хооронд болон бусад аймаг, сум руу нэвтрүүлж байна. Улсын чанартай авто замаар дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг ариутган зогсоохгүйгээр өнгөрүүлж байна. Жолооч нарт шатахуунаа нөөцлөх санамж, сэрэмжлүүлгийг постуудаас хүргэж байгаа аж.
Б.Батчимэг

Монгол брэнд