top banner

Гуравдугаар сарын 12-нд болох үйл явдал


2018-03-12 08:45:11
Зураг
09.00 цагт “Royal house hotel”-д Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулна.

09.00 цагт Улаанбаатар зочид буудалд ХХААХҮЯ болон "Тогтвортой амьжиргаа, чадваржсан иргэд" төслөөс "Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлт" хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт ШУА-ийн байранд түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх ёслол болно.

11.00 цагт МУЗН-т "Малчдад туслах хүмүүнлэгийн аян"-ыг зохион байуулахад хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

12.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “Архи, мансуурлын хор хөнөөлийн эсрэг хамтдаа” дэвжээ тэмцээн болно.

12.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй "Улаанбаатар лиг" волейболын шигшээ тэмцээний нээлт болно.

12.00 цагт Монголын уран зургийн галерейд залуу зураач М.Алтанхундагын "Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн оролцогчдын хөрөг" үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт БОАЖЯ-нд Н.Цэрэнбат сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Спортын төв ордонд Монголын авто мастеруудын холбооноос  "ДАРХАН ЧИНГИС МАСТЕР КРОСС 2018"тэмцээн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.

13.00 цагт Тусгаар тогтнолын ордонд ХНХЯ, БСШУСЯ-наас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ирээдүйн эзэд” аян зохион байгуулна.

Монгол брэнд