top banner

“Футзалын дээд лиг”-ийн 15 дугаар тойрогт “Унаганууд” аваргаар тодорлоо


2018-03-12 10:26:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт “Футзалын дээд лиг”-ийн 15 дугаар тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Унаганууд” өрсөлдөгч “Арвис”-ыг 11:3-аар хожиж, аваргын болзол хангажээ.

Тоглолтын өмнө С.Эрдэнэ-Очир хоёрдугаар сарын шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн юм. Түүний энэ баяр дээр баяр нэмж, хожил авч чадсан баг нь “Футзалын дээд лиг”-т дөрөв дэх удаагаа дараалан аваргын цом өргөх эрхтэй болов.

“Унаганууд” багаас Э.Пүрэвдорж 13, 18, 38, Г.Ёндонжамц 16, 32, 35 Э.Ганзориг 5, 11, С.Наранбаатар 29, 36, Б.Нямбат 29 минутад тус тус гоол оруулсан бол “Арвис” багийн хөлбөмбөгчдөөс О.Есүхэй 20, 36 Б.Гарамбазар 18 минутад тус тус гоол хийсэн байна.

Д.Өлзий

Монгол брэнд