top banner

Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого 50 их наяд юаньд хүрэв


2018-03-12 10:36:06
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Арван гурав дугаар удаагийн БХАТИХ-ын хүрээнд тус хурлын мэдээллийн албанаас энэ сарын 10-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус хуралд Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналтын комиссын дарга Сяо Ячин болон нарийн бичгийн дэд дарга Пэн Хуаган нар “Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлт, хөгжил” сэдвийн дагуу сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Сяо Ячин 2017 оны Хятад улсын төрийн өмчит төв байгууллагуудын ажлын үр дүнгийн талаар танилцуулахдаа “Бүх Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 50 их наяд юаньд хүрсэн бөгөөд цэвэр ашиг нь 2.9 их наяд юаньд хүрч өмнөх жилтэй харьцуулахад тус бүр 14.7%, 23.5%-аар өссөн. Үүнээс Төв байгууллагуудын үйл ажиллагааны орлого 26.4 их наяд юаньд хүрч, 1.42 их наяд юанийн орлого олсон нь өмнөх оноос тус бүр 13.3%, 15.2%-аар өсчээ. Энэ нь өмнөх 5 жилтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт” гэв.
Тэрээр цааш нь “Мөн 2018 оны 1,2 дугаар сард Хятадын Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 4.1 их наяд юань, үүнээс цэвэр ашиг 1.42 их наяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус бүр 10.9%, 22.6%-аар өссөн үзүүлэлттэй байгаа нь энэ оны эхэнд мөн амжилтаа хадгалсаар байгааг харуулж байна. Бид эдгээр үзүүлэлтүүдээс манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд бүрэн итгэлтэй байж болохоор байгааг” онцолсон юм.
А.Анхбаяр

Монгол брэнд