top banner

Хоёр суманд тазар тариалангийн бүс нутаг тогтоожээ


2018-03-12 10:55:45
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалан бүхий Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс тариалангийн бүс нутаг гэж нийтдээ 95 газрын хилийн цэсийг солбилцлын цэгээр тогтоосон байна.
Тухайлбал Хутаг-Өндөр суманд 51, Сэлэнгэ суманд 44 тариалангийн талбайг хамруулжээ.
Газар тариалангийн бүс  нутаг, түүний заагийг тогтоох асуудлыг аймгийн ИТХ-ын шийдвэрийг харгалзан тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхээр хуулиар зохицуулсан юм. Энэ сард ХХААЯ газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон учир аймгийн ИТХ-ын саналыг авсан байна.
Тус аймгийн хувьд газар тариалан, мал аж ахуйг хослуулан эрхэлдэг учир өнгөрсөн онд тариаланчид, малчдын санал авч, мэргэжилтнүүд судалгаа хийгээд газар тариалангийн бүс нутаг тогтоох боломжгүй гэсэн санал гаргаж байсан юм. Харин энэ жил газар тариалан бүс нутгийг хоёр суманд тогтоосон шийдвэрийг аймгийн ИТХ гаргажээ. Газар тариалангийн бүс нутаг тогтоосон газар мал аж ахуй эрхлэх боломж хязгаарлагдах учир малчдын өвөлжөө, хаваржааг нүүлгэх, өөр нутагт шилжүүлэх асуудал тулгарах учраас зарим суманд энэ бодлогыг дэмжих боломжгүй байгаа аж.
М.Батжаргал


Монгол брэнд