top banner

2018 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцох тамирчид тодорлоо


2018-03-12 11:01:22
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү өсвөрийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд нийт 41 багийн 360 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа, хүч чадлаа сорин өрсөлджээ. Эл тэмцээний тэргүүн байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаас Сэлэнгэ аймгаа төлөөлөн 2018 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох сонгон шалгаруулалтыг хийснээрээ онцлогтой болжээ. Ингээд эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Орхон сумын ЕБС, дэд байрт Сүхбаатар сумын Спорт сургууль, гутгаар байрт Орхонтуул сумын ЕБС-ийн багууд тус тус шалгарчээ. Тэмцээний эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Сүхбаатар сумын Спорт сургууль, дэд байрт Мандал 3-р сургууль, гутгаар байрт Цагааннуур сумын ЕБС тус тус шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр Сүхбаатар сумын Спорт сургууль тэргүүлж, Мандал 3-р сургууль, Орхонтуул сумын ЕБС-иуд удааллаа.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд