top banner

Сэлэнгийн О.Есүгэн, Баянхонгорын Б.Энхтөр нар шилдэг тамирчнаар шалгарлаа


2018-03-12 11:04:43
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ази тивийн хошой аварга Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 7 хоногийн турш үргэлжлэн явагдаж өнөөдөр өндөрлөлөө. Уг тэмцээний шилдэг тамирчнаар Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс клубын тамирчин О Есүгэн, Баянхонгор аймгийн Номгон клубын тамирчин Б.Энхтөр нар шалгарлаа.
Тэмцээний эмэгтэй 46-48 кг жингийн алтан медалийг Алдар спорт хорооны Л.Хулан,  эмэгтэй 54 кг жингийн алтан медалийг Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын Б.Уянга,  эмэгтэй 57 кг жинд “Улаан ирвэс” клубын О.Есүгэн, эмэгтэй 60 кг жинд Эрдэнэтийн П.Оюунномин, эмэгтэй +60 кг жинд Top ring клубын Н.Ану нэр тэргүүллээ.
Мөн эрэгтэй 46-49 кг жинд “Ихэр бээлий” клубын Э.Сүхбат, эрэгтэй 52 кг жинд Ихэр бээлийгийн Б.Алтантулга, эрэгтэй 56 кг жинд Баянхонгор аймгийн “Номгон БЗ” клубын Г.Энхтөр, эрэгтэй 60 кг жинд Баян-Өлгий аймгийн Хавдалмажид, эрэгтэй 64 кг жинд Баянхонгор аймгийн “Номгон БЗ” клубын С.Өсөхбаяр,  эрэгтэй 69 кг жинд Ховд аймгийн Б.Онон,  эрэгтэй 75 кг жинд Улаан ирвэсийн Ө.Энх-Орчлон,  эрэгтэй +75 кг жинд Улаан ирвэсийн  Х.Буяндорж нар аваргын алтан медаль хүртжээ.
Ингээд багийн дүнгээр Улаанбаатар хотьын “Алдар спорт” хороо тэргүүлж, Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс”  клуб, “Эрдэнэт бокс” клубууд удааллаа.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд