top banner

Сэлэнгэ аймгийн нутгаар цастай байна


2018-03-12 11:06:14
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж байна. УЦУОШГ-аас мэдээлснээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа юм.
2018 оны 03-р сарын 13-наас 03-р сарын 17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 13-нд ихэнх сумдын нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-нд түр зуур ширүүсч 16-18 метр хүртэл ширүүснэ. 14-нөөс хүйтэрч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн  байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд