top banner

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч Орост айлчилна


2018-03-12 13:42:09
Зураг
ТОКИО./РИА Новости/. Умард Солонгост хийсэн айлчлалынхаа дүнг танилцуулахаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч, тус улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Чон Ый Ён энэ сарын 13-14-нд Орост айлчилна хэмээн Хөх ордон мэдээлжээ.
 
Риа Новости агентлагийн мэдээлснээр, Чон Ый Ён Хятад улсад хийж буй айлчлалаа дууссаны дараа Москва хотыг зорих аж. Орост хийх уулзалтын үеэр тэрбээр Умард Солонгос болон АНУ-д хийсэн айлчлалынхаа дүнг танилцуулах юм.  
 
Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн Умард Солонгост хийсэн айлчлалын үеэр ирэх сард Пхеньянд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг хийхээр тохиролцсон билээ. Түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа Умард Солонгосын тал илэрхийлсэн юм. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд