top banner

Зэвсгийн худалдаагаар АНУ болон ОХУ тэргүүлж байна


2018-03-12 15:11:54
Зураг
СТОКГОЛЬМ. /ТАСС/. Дэлхийн тулгамдсан асуудлуудыг судлах Стокгольмын олон улсын хүрээлэнгээс даваа гарагт дэлхийн зэвсгийн худалдааны нөхцөл байдлын талаархи шинэ илтгэлээ нийтэлсэн байна.
 
Уг илтгэлд тэмдэглэснээр, 2013-2017 онд АНУ болон ОХУ зэвсгийн гол экспортлогч улсаар тодорчээ. Нийт худалдсан зэвсгийн 74% нь зэвсгийн хамгийн том нийлүүлэгчид болох АНУ, Орос, Хятад, Франц, Германд ногдож байгаа бол АНУ болон ОХУ-д 56% нь ногдож байна.
 
Дээрх илтгэлд дурдсан баримтуудын дагуу 2000-аад оны эхэн үеэс дэлхийд зэвсгийн худалдаа хэлбэрэлтгүй өсөж ирсэн ба 2008-2012 онтой харьцуулбал 2013-2017 онд худалдаалсан зэсгийн хэмжээ 10%-иар нэмэгдсэн байна. Гэхдээ дэлхийн янз бүрийн бүс нутагт байдал өөр өөр байжээ. Ази болон Далайн орнуудад 2008-2012 он болон 2013-2017 онд зэвсгийн худалдаа өссөн бол Африк, Америк ба Европ тивд бага зэрэг буурсан ажээ.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд