top banner

“Дархан ширхэнцэг” ХХК-ийн “Сансар” кабелийн телевизийн үйлчилгээг зогсоолоо


2018-03-12 15:28:06
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Гэр хороололд олон сувгийн үйлчилгээ үзүүлдэг “Дархан ширхэнцэг” ХХК-ийн “Сансар” кабелийн телевизийн үйлчилгээг хаалаа.

Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлээд иргэд кабелийн телевизуудын гаралт муу байгаа талаар орон нутгийн удирдлагуудад гомдол гаргасан юм. Үүний дагуу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хамтран олон сувгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад шалгалт хийсэн юм.
Шалгалтад “Тэнгэрийн аураг”, “Агаарын суваг”, “Дархан ширхэнцэг” ХХК хамрагдаж өнгөрсөн сарын нэгэн хүртэл тоног, төхөөрөмжөө сайжруул гэсэн үүрэг даалгавар өгчээ. Энэ шаардлагын дагуу “Тэнгэрийн аураг”, “Агаарын суваг” ХХК тоон системд шилжих бэлтгэлээ хангаж тоног, төхөөрөмжийн шинэчлэлтээ ирэх тавдугаар сарын нэгэн  хүртэл  хийхээр болжээ. Харин “Дархан ширхэнцэг” ХХК ямар нэг арга хэмжээ авч эхлээгүй тул үйл ажиллагааг нь хаасан байна. 
Орхон аймгийн гэр хороололд 17 мянган өрх амьдардаг. Үүний 10 мянган өрхөд “Агаарын суваг”, 1500 өрхөд “Тэнгэрийн аураг”, 4000 өрхөд “Дархан ширхэнцэг” ХХК кабелийн үйлчилгээ үзүүлдэг.  
Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд