top banner

Хурдан морины уралдааныг тавдугаар сарын нэгэн хүртэл хориглов


2018-03-12 15:30:52
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 8-р хуралдаан болж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх Албан даалгавар гаргалаа. Тус даалгаварт аймаг сум, орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг ирэх тавдугаар сарын 1нэгэн хүртэл түр хориглолоо.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Рашаант, Тариалан, Их-Уул, сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөс сэргийлэх хяналтын постыг 24 цагаар ажиллуулж байгаа бөгөөд шаардагдах ариутгалын бодис болон гарах зардлыг аймгийн Онцгой комисс гаргаж байгаа гэнэ. Хяналтын постуудаар мал, махан бүтээгдэхүүн оруулахгүй  гадна аймгаас ирж буй бүх иргэдийг хаана очихыг нь хаягжуулан бүртгэлжүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа

Монгол брэнд