top banner

Аймгийн ИТХ хаалттай хуралдаж байна


2018-03-12 15:34:56
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан болж байна. Хуралд оролцвол зохих 32 төлөөлөгч бүгд иржээ. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ИТХ-ын тавдугаар хуралдаан болсон. Энэ удаагийн хуралдаан 13-ны өдрийн хуралдааны үргэлжлэл юм. Тухайн үед төлөөлөгчдийн саналын дагуу хаалттай горимоор хуралдаж байна. 

Хуралдаанаар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны тайланг хэлэлцэх, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны үндсэн чиглэлийн зорилт, 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөл, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох,сунгах, хяналт тавих журам гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

Сүхбаатар аймгийн хувьд 2018 оны төсвөө өнөөг хүртэл батлаагүй байгаа. Тийм ч учраас иргэдийн дунд хуралдаанаа амжилттай дуусгаж, төсвөө даруй батлаасай гэдэг хүлээлт их байгаа юм.
Т.Одончимэг

Монгол брэнд