top banner

Цасан болон шороон шуурганаас болж мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч байна


2018-03-12 16:07:03
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ихэнх нутгаар зудтай, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаа нь мал бэлчээрлэх, өвс тэжээл дутагдах, мал турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх, мал хорогдож хаваржилт хүндрэхэд нөлөөлж байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээлж байна.
Мөн Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар малын усан хангамж  сайн,  бусад сумдын нутгаар  дунд зэрэг байгаа ажээ.
Гуравдугаар сарын эхний  арав  хоногт  аймгийн  нийт нутгаар  салхины хамгийн их хурд секундэд 7–22 метр хүртэл  ширүүссэн бөгөөд Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэд 22 метр, бусад сумдын нутгаар секундэд 12-16 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар 5-7 удаа, бусад сумдын нутгаар 1-3 удаа ажиглагджээ.        

Энэ сарын эхний арав хоногийн байдлаар аймгийн нийт нутгийн 30 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд