top banner

Латин Америкийн зарим улсад айлчилна


2018-03-12 17:44:10
Зураг
ВАШИНГТОН. /Синьхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Латин Америкийн Перу болон Колумби улсад айлчилна гэж Цагаан ордноос бямба гарагт мэдээлэв.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Латин Америкийн орнуудад хийх анхны айлчлалынхаа үеэр тэрбээр Перугийн нийслэл Лима хотод болох Америк тивийн дээд хэмжээний уулзалтад оролцохын сацуу Перу улсын Ерөнхийлөгч Педро Пабло Кучинскитай яриа хэлэлцээ хийх ажээ.

АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Колумбид айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантостай уулзахаар төлөвлөж байгаа юм байна.

Латин Америкийн дээрх хоёр улсад хийх айлчлалынхаа үеэр Д.Трамп хоёр талын болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ өрнүүлэх бодолтой байна гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
 

Н.Мишээл 
 

Монгол брэнд