top banner

Тандалт хийх түр постуудыг нэмж ажиллуулахаар шийдвэрлэлээ


2018-03-12 19:54:41
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын 12 аймаг 34 суманд шүлхий өвчин дэгдсэн. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Дархан сумын Онцгой комисс  өнгөрсөн амралтын өдөр болон шинэ долоо эхэнд нийтдээ 3 удаа хуралдаж урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг эрчимжлүүлж, тандалт хийх түр ажиллагаатай постуудыг нэмж ажиллуулахаар боллоо.
Үүнд:Дархан сумын тавдугаар баг Цэвэрлэх байгууламж руу явах замд зургаадугаар баг Зулзага зуслангаас Баяндавааруу орж ирэх зам, Дархан сумын арвантавдугаар  баг Шийрийн баригадаас Мангирт хороолол руу орох зам, Төмөрлөгийн уулзвар гэсэн байршлуудад тандалт хийх түр ажиллагаатай постуудыг нэмж ажиллуулах шийдвэр гаргасан байна. Түр постуудад дүйцүүлэх албаны цэргүүдийг татан оролцуулах бөгөөд ХХҮГ, БОГ хамтран ажиллах ажээ.
Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 24 цагийн байнгын ажиллагаатай 5 пост ажиллаж байна. Зөвхөн Түшиг-Уулын 141 дүгээр шалган нэвтрүүлэх хэсэг буюу Сэлэнгэ аймгаас ирэх хөдөлгөөнд гарал үүслийн гэрчилгээтэй өвс оруулахыг зөвшөөрчээ. Бусад бүх шалган нэвтрүүлэх хэсгүүдээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хатуу хориглосон аж.

Аймаг, сумын Онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөрчиж байгаа иргэдэд хариуцлага тооцох асуудлыг тодорхой болгон мэргэжлийн байгууллагатай холбогдон ажиллахыг Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, ОБГ-ын Гал унтраах 54 дүгээр ангийн захирагч И.Төмөрбаатар нарт хариуцууллаа. Мөн Орхон сумын төвөөс 300 орчим боодол өвс авчиран малчдад нийлүүлэх , отор нүүдлийн болон хотын төв доторх малын тоо судалгаанд тодотгол хийж шинэчлэн танилцуулах ажлыг ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ө.Мэнджаргал нарт хариуцуулан эргэн танилцуулах үүрэг өглөө.

Түүнчлэн Зүүнхараа, Эрдэнэт, Булганы /Голомтод бүс/ чиглэлээс сүү цагаан идээ ирж болзошгүй тул Төмөр замын өртөөнд давхар хяналт тавих ажлыг ОБГ-ын Гал унтраах 54 дүгээр ангийн захирагч И.Төмөрбаатарт хариуцуулан Дархан өртөөний удирдлагатай уулзан авч буй арга хэмжээний талаар дараагийн хурал дээр мэдээлэл өгөхийг даалгалаа.
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд