top banner

“Хүрэл тулга-2018” аймгийн аварга шалгаруулах наадам боллоо


2018-03-12 20:06:33
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2018” аймгийн аварга шалгаруулах наадам боллоо. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг юм.
Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин  баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах зорилгоор уламжлал болгон уг уралдааныг зохион байгуулдаг билээ.  "Хүрэл тулга" наадамд  ерөнхий боловсролын 6-9, 10-12р анги гэсэн 2 насны ангиллаар 3 үе шаттайгаар зохион байгууллаа.  Өсвөрийн яруу найрагчид эхний хоёр шатанд өөрсдийн зохиосон шүлгийг сонирхуулж, сүүлийн шатанд нийлбэр оноогоороо шалгарсан 12 сурагч шүүгчийн өгсөн сэдвийн дагуу шүлэг зохион өрсөлдлөө.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг уг яруу найргийн наадамд нийт 30 орчим сурагчид оролцон өрсөлдсөнөөс дунд насны ангилалд тэргүүн байрыг Ханхонгор сумын сурагч н.Дүүрэнбаяр, дэд байрт Булган сумын М.Анужин, гутгаар байр Булган сумын н.Буянжаргал нар шалгарсан. Харин ахлах насны ангилалд тэргүүн байрт хоёрдугаар сургуулийн сурагч Л.Хонгорзул, удаах байрт нэгдүгээр сургуулийн Г.Нандинболор, гутгаар байрт тавдугаар сургуулийн н.Баярмаа нар авъяас билгээрээ манлайллаа. 
Энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд ирэх сард Монголын хүүхдийн ордонд болох улсын уралдаанд оролцох эрхээ авч байгаа юм байна.
Д.Мишигсүрэн


Монгол брэнд