top banner

Хүүхэд, нярайн тасаг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо


2018-03-13 08:35:55
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ БОЭТ-ийн Цусны салбар банк, Төрөх, Хүүхэд, нярайн эмгэгийг эмчлэх тасаг агаар цэвэршүүлэгч, ионжуулагчтай төхөөрөмжтэй боллоо. Үүнийг орон нутгаас өгч байгаа ажээ.
Цусны салбар банк, Төрөх, Хүүхдийн тасгийн агаарын орчин нэн цэвэр байх шаардлагатай бөгөөд байнга агаар сэлгэж цэвэршүүлж нян бактерийг устгаж байх ёстой гэнэ. Иймд өнгөрсөн нэгдүгээр сард аймгийн Засаг дарга Д.Батлут эмнэлгийн байгууллагын ажилтнуудтай уулзах үеэр эмч нар агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болох хүсэлт тавьсан байна. Үүний дагуу дээрх тасгуудад 48 м.кв талбайн агаарыг цэвэршүүлэх, утаа, харшил үүсгэгч, нян бактери, тоосонцорыг 98 хувь устгах, ионжуулагчтай  төхөөрөмж өглөө. Нийт таван төхөөрөмжид орон нутгаас 3.3 сая төгрөг зарцуулсан байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 


Монгол брэнд