top banner

Он гарсаар дөрвөн иргэн гэмт хэргийн улмаас нас баржээ


2018-03-13 09:40:23
Зураг
Орхон /МОНЦАМЭ/ Он гарсаар Орхон аймагт 170 иргэн гэмт хэрэгт холбогдож, дөрвөн иргэн нас барсан байна. Нас баралтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар өссөн, гэмтсэн хүний тоо 55 буюу 22.5 хувиар буурсан үзүүлэлтэй байна гэж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/ -ийн хурлын үеэр мэдээллээ.
Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн хэрэг долоо бүртгэгдсэн байна. Он гарсаар үйлдэгдсэн гэмт хэргийн 28 буюу 17.5 хувь нь согтуугаар, 3.1 хувь нь хүүхэд оролцсон, 13 хувь нь бүлэглэж үйлдсэн хэрэг эзэлж байна.
Орхон аймагт сүүлийн үед хулгайн гэмт хэрэг өсөх магадлалтай болсон тул албан байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, гэмт хэргийн мэдээллийг худалдаж авах, хөршийн холбоог сайжруулах, хүүхдүүдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх спорт танхимыг олноор байгуулах хэрэгтэй байна гэж аймгийн Цагдаагийн газрын дарга А.Батбаяр хэллээ.
Энэ онд Орхон аймаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 48.1 сая төгрөг төсөвлөжээ.
Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд