top banner

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг аймагтаа авах боломжтой боллоо


2018-03-13 09:48:40
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон нийтэд татварын зөвлөх үйлчилгээ хүргэдэг "Төөгий такс ТМЗ" ХХК Баянхонгор аймагт салбараа нээлээ.
Орон нутгийн бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлага, аймгийн удирдлагуудаас тавьсан саналын дагуу тус компани ийнхүү нээгдэж байгаа бөгөөд “Төөгий такс ТМЗ” ХХК-нийн захирал Б.Энхтүвшин, аймгийн Засаг даргын зөвлөх М.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд оролцож нээлтийн тууз хайчлав. "Төөгий такс ТМЗ" ХХК нь салбар салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж, татварын хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэл, хууль эрхзүйн чиглэлээр 10-20 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн чадварлаг хамт олон" гэдгийг нээлтийн үеэр тус компанийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин онцлоод өөрийн уугуул аймагтаа салбараа нээж байгаадаа баяртай байна гэж хэлэв. Тус салбар байгуулагдсанаар Баянхонгор аймагт байнгын ажлын байр гурав, гэрээт ажилтаны дөрвөн орон тоо нэмэгдэж байгаа аж.
Бизнесээ эрдслээс хамгаалж, салбартаа манлайлагч байхыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж бүр Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авдаг болсоныг мөн үеэр төлөөлөгчид хэлж байв. Тус компани нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хүрээнд татварын тооцоолол хийх, тайлан бэлтгэх, тайлагнах, татварын зөвлөгөө өгөх, татвар төлөгчийг маргаан таслах зөвлөлд төлөөлөх, татвар төлөгчийг захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх, татварын эрсдлийн үнэлгээ хийх, татварын төлөвлөлт, удирдлагыг хэрэгжүүлэх, татварын орчны судалгаа, олон улсын татварын талаар зөвлөгөө мэдээлэл тогтмол өгдөг байна.
                                                                                                                                Б.Мөнхзул


Монгол брэнд