top banner

Цацрагийн аюулгүй байдлын төрөлжсөн сургалт зохион байгуулж байна


2018-03-13 10:21:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр болон авто замын салбарын цацрагтай ажиллагч нарт зориулсан аюулгүй байдлын сургалт энэ сарын 12-13-нд үргэлжилж байна.

Цацраг идэвхт бодис, ионжуулах цацрагийн бусад үүсгүүрийг импортлохоор захиалах шатнаас эхлэн ашиглах, хадгалах, хаягдал болгон устгах хүртэлх бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын хяналтын дор цацрагийн аюулгүйн шаардлага, дүрмийн дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг. Манай орны хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу Толгой” ХХК, “М СИ ЭС КОКА КОЛА”, “МИАТ” ХК гэх мэт байгууллага, аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн технологийн процессыг хянах, удирдах, түвшин хэмжих, тухайн материалын зузаан, нягт, жигд байдлыг хянах, битүү материалын эвдрэл гэмтлийг илрүүлэх, шугам хоолой, агаарын хөлгийн засвар үйлчилгээнд гагнуурын болон материалын чанар шалгах зэрэгт цацрагийн үүсгүүр, рентген төхөөрөмжийг ашиглаж байна.
Иймд цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгжид хууль эрх зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд хамтран цацрагийн аюулгүй байдлын төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулж байгаа аж. Уг сургалт энэ өдрүүдэд аж үйлдвэр болон авто замын салбарын цацрагтай ажиллагч нарт зориулсан аюулгүй байдлын сургалтаар үргэлжилж байна. 
Н.Туяа
 

Монгол брэнд