top banner

"Өглөөний цай" уулзалтанд Авто тээврийн төвийнхөн уригдлаа


2018-03-13 10:36:25
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Авто тээврийн төвийн хамт олныг өглөөний цайнд урьж ярилцлаа.
Тус аймгийн Засаг дарга иргэдийн санал сэтгэгдлийг сонсох, түүнийгээ бодит ажил хэрэг болгох "Өглөөний цай" уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн "Өглөөний цай"-нд Авто тээврийн төвийн хамт олныг урьж тэдэнд тулгамдаж буй асуудал, ажлын амжилтын талаар ярилцлаа.
Уг уулзалтаар Авто тээврийн төв хүртэлх 800 метр зайд хатуу хучилттай авто зам байгуулах, "Зөгийн үүр" хөтөлбөрт ажилчдаа хамруулах, аймгийн төвд албан хэрэглээнд унах жижиг тэрэг шийдэх, Говийн нэмэгдэлд хамрагдах асуудлыг тэд  хөндлөө.
Уулзалтын үр дүнд албан хэрэгцээний жижиг тэрэг, Авто тээврийн төвийг засмал замтай холбох 800 метр замын ажлыг ирэх оны төсөвт суулгахаар боллоо.

Д.Мишигсүрэн


Монгол брэнд