top banner

"Эрдэнэт"-д шахаа хийсэн гэх С.Анхбаярыг саатуулжээ


2018-03-13 11:05:42
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын маргаан дунд нэр нь дурдагдаж байсан С.Анхбаярыг саатуулсан байна. 

"Эрдэнэт үйлдвэр"-т 42 сая ам.долларын шахаа хийсэн хэмээн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц мэдээлж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 
"С.Анхбаяр гэж нөхөр миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ажиллагаа явуулсан. Бүтэн жил тагнасан шүү" гэж мэдээлсэн. Эдгээр  асуудлыг тодотгох үүднээс Авлигатай тэмцэх газар болон Улсын ерөнхий прокурорын газарт мэдээлэл хүргүүлсэн тухай яриа гарч байсан.  Тэгвэл С.Анхбаярыг шалгахаар  саатуулжээ.
 

Ж.Батсайхан


Монгол брэнд