top banner

Хорио цээр 21-28 хоног үргэлжилнэ


2018-03-13 12:21:26
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Иргэдээс хорио цээрийн хугацааны талаар олон асуулт ирж байгаа тул аймгийн Засаг дарга Г.Ганболд мэдээлэл хийлээ. Голомтын бүсэд шинээр шүлхий өвчин нэмж илрээгүй тул хорио цээрийн хугацааг шүлхий өвчний голомтонд 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 28 хоног, Арвайхээрийн төв буюу сэжигтэй бүсэд хорио цээр 21 хоног үргэлжлэх аж.

Өвчний тархалт буурвал төв барааны зах, ШТС-уудын ажлыг хэвийн явуулж эхэлнэ гэлээ.
Өвчнийг таслан зогсоох гол арга бол хөдөлгөөний хязгаарлалт учраас шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоож, шаардлагатай тохиолдолд “НИК” ШТС-аас шатах тослох материалаар хангахаар шийдвэрлэжээ. Өнөөдрөөс хөл хориог чангатгаж, хөдөлгөөнийг эрс хязгаарлаад байна.
Б.Батчимэг

Монгол брэнд