top banner

300 орчим үхсэн малын сэг зэмийг түүж, цэвэрлэжээ


2018-03-13 12:25:12
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мөнххаан сумын ЗДТГ-ын эрэгтэй ажилчид нэгдэн сумын төвийн ойр орчимд байгаа үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулжээ. Бүтэн өдрийн турш ажилласан хоёр групп бог малын 170, бод малын 130 орчим нийт 300-аад үхсэн малын сэг зэмийг түүж, нэгдсэн хогийн цэгрүү зөөсөн байна. 

Мөн үхсэн малын им тамгаар малын эздийг тодруулах ажлыг хийж байна. Улмаар малын сэг зэмээ ил задгай хаясан мөн малын өтөг бууц, өвсний  болон ахуйн хог хаягдлаа ил задгай орхиж явсан малчид, мал бүхий иргэдэд Зөрчлийн болон Хог хаягдлын тухай хуулиар хариуцлага тооцохоор болсон тухай тус сумын Мал эмнэлэг үржлийн тасгаас мэдээллэв.

Үхсэн малынхаа сэг зэм болон ахуйн хог хаягдлаа санаатайгаар ил задгай хаясан, хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог аж.
Т.Одончимэг

Монгол брэнд