top banner

Энэ оныг “Сахилга, хариуцлагыг сайжруулах жил” болгон зарлажээ


2018-03-13 12:37:08
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Сахилга, хариуцлагыг сайжруулах жил” болгон зарлаад байна. Үүнтэй холбогдуулан жилийн ажлыг зохион байгуулах хороог байгуулж, даргаар нь аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг томилсон юм.
 
Үүний хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлж, Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах, цаашлаад төрийн албан хаагчдын хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, зөрчил гаргасан албан хаагчдад захиргааны хариуцлага хүлээлгэж холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэх байх ба ажилтан албан хаагчдын ирцийн бүртгэл, цаг ашиглалт зэргийг чухалчлан ажиллах ажээ.
Э.Нарангэрэл


Монгол брэнд