top banner

Мөрөн сумын төвд байгаа малыг яаралтай гаргахыг даалгалаа


2018-03-13 12:51:27
Зураг
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж төв суурин газрыг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх  зорилгоор Мөрөн сумын төвд байгаа 400 малыг энэ сарын 20-ы дотор гаргах үүргийг Мөрөн сумын удирдлагуудад өглөө.
Төв суурин газарт мал байлгахгүй, аймгийн төвөөс зайдуу маллах тогтоолыг Мөрөн сумын Иргэдийн хурлаас гаргасан боловч өнөөдрийн байдлаар 20 өрх 400 малыг аймгийн төвдөө маллаж байгаа гэсэн судалгаа гаргажээ.
Хуралдаанаар Мөрөн суманд нохой устгалын ажлыг зохион байгуулах, түүхий эд бэлтгэж буй иргэдийг нэг цэгт төвлөрүүлэх зэрэг арга хэмжээ аван 40 гаруй мянган хүн амтай аймгийн төвийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг комиссын гишүүдэд Онцгой комиссын дарга Л.Ганболд даалгалаа.
Б.Гантуяа   

Монгол брэнд