top banner

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон зургаан орон сууцыг буулгаж, шинээр барина


2018-03-13 12:52:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-ын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай зургаан орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах болжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах Байшин үйлдвэрлэх комбинатын 53, 54 дүгээр байрыг буулган шинээр барих төслийг “Шинэ гэр түншлэл” компани, Баянгол дүүргийн I хорооны 10 дугаар байрыг буулган шинээр барих төслийг “Тэргүүн чансаа” компани хэрэгжүүлэх болж, Батламжаа гардсан байна. Мөн Баянгол дүүргийн II хорооны 26, 31 болон 33 дугаар байрыг “Фүжи констракшн” компани буулган, шинээр барих болжээ.

Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болсон хуучны 131 барилга байгаа юм. Эдгээр барилгыг буулган, дахин шинээр барих ажлыг гурван жилийн өмнө эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар 15 барилгыг буулгасан бөгөөд Хан-Уул, Баянгол дүүрэгт 301 айлын 3 орон сууцны  шинээр барьж ашиглалтад оруулаад байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд