top banner

Гурван талын дээд хэмжээний уулзалт Истанбул хотод болно


2018-03-13 16:00:16
Зураг
АНКАРА. /ТАСС/. ОХУ, Турк болон Ираны гурван талын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 4-нд Туркийн Истамбул хотод болно. Энэ тухай Туркийн шадар сайд Бекир Боздаг мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Ирэх сарын 3-нд болох Орос, Туркийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоно. Үүний дараа Сирийн асуудлаархи Турк, Орос, Ираны дээд хэмжээний уулзалт ирэх сарын 4-нд Истамбул хотод болно” гэжээ.
 
ОХУ, Иран болон Турк улсын төрийн тэргүүн Владимир Путин, Хасан Роухани болон Тайип Эрдоган нар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд Сочи хотод хийсэн уулзалтын үеэр Сири дэх терроризмтай хамтран тэмцэхэд бодитой амжилт үзүүлсэн хийгээд тус улсад хямралыг зохицуулах шинэ шатыг эхлүүлэх тухайгаа мэдэгдсэн юм.
 
                                                                                                  Э.Аянзаяа 


Сурталчилгаа
Монгол брэнд