top banner

Эрүүл мэндийн "Цахим мэдээллийн танхим" нээгдлээ


2018-03-13 16:24:19
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар “Цахим мэдээллийн танхим” байгууллаа.

Уг танхим ашиглалтад орсноор сумын Эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдох, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, гуравдахь шатлалын эмнэлгүүдтэй холбогдож зөвлөгөө авах, хурал зөвлөлгөөн хийх, өвчтөний мэдээлэл солилцох боломжтой болж байна.
Мөн сумын Эрүүл мэндийн төвүүд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагтай холбогдож, нарийн мэргэжлийн эмч нараас эмчилгээ, оношлогооны зөвлөлгөө авах боломжтой боллоо.

“Цахим мэдээллийн танхим”-ын нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, мэргэжилтэн Ж.Нарантуяа, Ж.Наранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.
 Д.Одонтунгалаг


Монгол брэнд