top banner

Хэрлэн сум багийн үйл ажиллагааг сайжруулах таван зорилт дэвшүүллээ


2018-03-13 16:26:24
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЗДТГ-аас 2018 оныг “Багийн үйл ажиллагааг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан таван зорилт дэвшүүлжээ.

Тодруулбал, “Хүндэтгэн угтаж хүртээмжтэй ажиллая”, “Эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрт”, "Аюулгүй амар тайван “Сайн хөрш”-ийн холбоог бэхжүүлэх", “Цэвэр цэмцгэр багийн төлөө”, “Иргэний төлөөлөл байж иргэдийн оролцоог нэмэгдүүлье” зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эдгээр зорилтуудыг Хэрлэн сумын ЗДТГ, сумын ИТХ, багийн ИНХ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Өндөрхаан хот тохижилт ОНТҮГ, аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч нар хамтран хэрэгжүүлэх аж.
 
Төрийн анхан шатны нэгж болох багийн ажлыг эрчимжүүлж өрх бүрт хүрч ажиллан, төр иргэн хоёрын хамтын ажиллагааг сайжруулах нь уг арга хэмжээний гол зорилго юм.
 
 Д.Одонтунгалаг

Монгол брэнд