top banner

Орхон аймагт өнгөрсөн хоёр сард ажлын байр 50 хувиар нэмэгджээ


2018-03-13 17:07:36
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Статистикийн хэлтэс өнгөрсөн хоёрдугаар сард нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан эерэг дүнг танилцууллаа.
Аж үйлдвэрийн  салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 24.2,  барилга угсралт их засварын ажил 57,  авто тээврийн орлого 5.9, ажлын байр 50,  нийгмийн даатгалын сангийн орлого 88 хувиар  нэмэгдсэн байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 117 ажлын байр бий болсоноос 71 нь шинэ ажлын байр байна. Тухайлбал, 27 иргэн худалдаа, 23 нь боловсруулах үйлдвэр, 20 нь үйлчилгээ, үлдсэн нь боловсрол, эрүүл мэнд, тээврийн салбарт ажилд оржээ.  Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар буюу шинэ ажлын байр 8.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Харин зүй бусаар хорогдсон бод малын тоо 29.9 хувиар нэмэгдэж, ахуйн үйлчилгээний орлого 13.5, хүн амын эрүүл мэндийн үзлэг 4.6 хувиар  буурсан үзүүлэлттэй гарчээ. Хоёрдугаар сарын байдлаар аймгийн төсөвт 15 тэрбум төгрөг буюу төсвийн гүйцэтгэл 71.2  хувьтай  байна.
Статистикийн хэлтсийн тайлант хугацааны дүнгээс үзэхэд, 2032 бод мал зүй бусаар хорогдож, мал онд оролт 98.34 хувь буюу өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр бага, малын хорогдол 29.9 хувиар их байгаа юм. Баян-Өндөр суманд 1146 бод,  Жаргалант суманд 886 бод мал хорогдсон байна.
Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд