top banner

"Э-Транс Ложистикс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв


2018-03-13 17:20:41
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 85,185 ширхэг хувьцаа арилжсанаас 11  компанийн хувьцааны ханш өсчээ.

Өнөөдрийн арилжаагаар 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Э-Транс Ложистикс" ETR+14.35 хувь болон "Мерекс" MRX+6.31 хувиар буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баян-Алдар" VIK-14.71 хувь,  "Монгол Нэхмэл" MNH-14.43 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,500 ширхэг үнэт цаасыг 147.3 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр "TOP 20" индекс 20774.30 нэгж болж 0.09 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөгийг давлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-03-12 энд дарж үзнэ үү.

Сурталчилгаа
Монгол брэнд