top banner

Хавдрын эсрэг хамтдаа аянаар 42 сэжигтэй тохиолдол илрүүлжээ


2018-03-13 17:43:53

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилга, дэмжлэгээр “Хавдрын эсрэг хамтдаа” аян явагдаж дууслаа.
Аяны хүрээнд гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улиастайд Хавдар судлалын үндэсний төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар  хамтран хавдрын эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээг хийжээ. Үзлэгээр элэг, цөс, нойр булчирхай, умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал, хөхний хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнүүд хийгджээ. Үзлэг шинжилгээнд Завханы 24 сумын 1503 хүн хамрагдаж 42 сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Үүнээс элэгний хавдар гурав шинээр илэрч умайн хүзүүний хавдрын урьдал хоёр илэрсэн байна. Харин 42 сэжигтэй тохиолдлыг дахин баталгаажуулахаар Хавдар судлалын үндэсний төврүү явуулжээ. Цаашид эдгээр иргэдэд эмчилгээг дараагийн шатны эмнэлэг болон, орон нутгийн эмнэлэгт хийхээр болсон байна.

Б.Мягмарсүрэн  



Монгол брэнд