top banner

Нөөцийн газар аймгийн төвд өвс борлуулж байна


2018-03-13 18:34:16
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон Булган суманд аймгийн нөөцийн газрын өвсийг хямдралтай үнээр борлуулахаар шийдвэрлэлээ.

Булган сумын хорио цээр тогтоосон голомтод 91 өрхийн 3000 гаруй мал хаваржиж байна. Зарим өрх хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж малаа байнга хашиж тэжээж байгаа аж.
Шүлхийн голомтод байгаа малтай 77 өрхөд аймгийн нөөцийн газраас 7000 гаруй боодол өвсийг 6800 төгрөгөөр борлуулах юм.
Машин техникийн хөдөлгөөнийг хорьсон учраас Булган сумын Засаг даргын Тамгын газар нэгдсэн зохион байгуулалттай өвс хүргэх ажлыг зохион байгуулна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярьлаа.
М.Батжаргал


Монгол брэнд