top banner

“Цалинтай ээж” хөтөлбөрт 4040 ээж хамрагдаж байна


2018-03-13 18:37:25
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ “Цалинтай ээж” хөтөлбөр энэ онд хэрэгжиж эхэлсэн. Дорнод аймгийн хэмжээнд 4040 ээж энэ хөтөлбөрт хамрагдаж сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тус хөтөлбөрт хамрагдаж буй ээжүүдийн нийгмийн даатгал төлж буй эсэхийг давхар хянаж байгаа төдийгүй ээжүүд ажилдаа орж, нийгмийн даатгалаа төлөөд эхэлвэл тэтгэмжийг нь олгохгүй байх аж.
Харин хувиараа бизнес эрхэлж, сайн дураар нийгмийн даатгал төлдөг ээжүүдэд уг тэтгэмжийг олгож байна.
Харин “Цалинтай ээж” хөтөлбөрт багтсан өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр олгох тэтгэмжийг энэ сараас олгож эхлэх юм байна. Одоогоор тус аймгийн хэмжээнд 200 эцэг, эхийн материал ирээд байгаа юм.
Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд 0-18 насны 24334 хүүхэд бүртгэлтэй байдгаас 19935 нь хүүхдийн мөнгө авдаг.

Д.Дэлгэрмаа

Сурталчилгаа
Монгол брэнд