top banner

Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн байна


2018-03-14 08:38:13
Зураг
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр  цас орж цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, бусад хэсгээр зүүн хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.

Монгол брэнд