top banner

А.Меркелийг канцлерын албан тушаалд сонгон батламжилна


2018-03-14 11:25:51
Зураг
БЕРЛИН. /РИА Новости/.  Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын тус улсын канцлерын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн Ангела Меркелийг өнөөдөр Бундестаг /парламент/ Засгийн газрын тэргүүнээр сонгон батламжлах юм.

Өмнө нь Франк-Вальтер Штайнмайер Засгийн газрын тэргүүний албан тушаалд Ангела Меркелийн нэрийг парламентад санал болгосон юм. Германы Бундестагийн депутатуудын олонхи нь түүнийг дэмжих нь тодорхой байгаа тул санал хураалт нь ёслолын чанартай болж өнгөрөх төлөвтэй байна.

Их эвслийн засгийн газар байгуулах тухай яриа хэлэлцээ хийж буй Ангела Меркель тэргүүтэй Христосын ардчилсан холбоо нам, Хорст Зеехофер тэргүүтэй Христосын нийгмийн холбоо нам болон Олаф Шольц тэргүүтэй Социал демократ нам энэ сарын 12-нд ирээдүйн их эвслийн засгийн газрын ирэх дөрвөн жилийн бодлого чиглэл, үйл ажиллагааг тодорхойлсон эвслийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд