top banner

Улаангом-Хандгайт чиглэлийн 114 км замын цасыг цэвэрлэж байна


2018-03-14 11:49:22
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Улаангом-Хандгайт чиглэлийн 114 км замын зорчих хэсэгт тогтсон 25-30 см цасыг цасны машинаар хусаж цэвэрлэж байна. 

Энэ сарын 12-14-ны өдрүүдэд Улаангом, Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрийг хамарч их хэмжээний цас ороод байна. Энэ дагуу “Увс-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай хатуу хучилттай А-1702 кодтой Улаангом-Хандгайт чиглэлийн 114 км замын зорчих хэсэг хальтиргаа, гулгаа ихтэй болоод байгаа юм.

Цас үргэлжлэн орж байгаа нь хүндрэл ихээр учруулж байгаа аж. Мөн тус замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч нар хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчих шаардлагатай байна.
Б.Батхүү

Монгол брэнд