top banner

Криптовалют олборлох чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ


2018-03-14 12:09:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр криптовалют буюу цахим мөнгө олборлох чиглэлээр Японоос хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв.
Энэ тухайгаа тэрбээр хуудсаараа “Одоогийн байдлаар хамгийн ирээдүйтэй,  технологид суурилсан эдийн засгийн шинэ чиг хандлага болох цахим мөнгө буюу  cryptocurrency-ын бизнест дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Эрчим хүчний болон газар нутгийн нөөц ихтэй ОХУ энэ төрлийн бизнесийг бодлогоор дэмжиж байна. Монгол Улсын хувьд эрчим хүчний нөөцтэй, бүс нутгийн давуу байршлаа ашиглан блокчайн  технологийг хөгжүүлэх, цахим мөнгийг үйлдвэрлэхэд олон улсын хөрөнгө оруулагчдыг татах таатай боломжтой орон юм. Иймд энэ чиглэлээр Азидаа тэргүүлэх, Азийн томоохон корпорациудын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхээр томоохон алхмыг хийхээр төлөвлөж байна" хэмээлээ.
Тэрбээр Япон улсаас хөрөнгө оруулалт татаж, төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 20-нд нээлтээ хийхээр товложээ. 
Н.Туяа

Монгол брэнд