top banner

Б.Ганболд Пёнчаны цасан замд уралдаж 14-р байрт шалгарав


2018-03-14 12:21:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Пёнчанд хурдаа сорьж байгаа ОУХМ Батмөнхийн Ганболд өнөөдөр цанын спринт буюу 1,5 км зайд сонгомол техникээр уралдаж 3:58.05 секундын амжилтаар 14 дүгээр байрт шалгарчээ.

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа түүний хувьд тэргүүлэгч тамирчнаас 21,40 секундын алдагдалтайгаар барианд орсон байна.



Тэрбээр паралимпийн 20, 10, 1.5 км гэсэн гурван зайд уралдахаас ийнхүү хоёрт нь хурдаа сориод байгаа юм. Манай тамирчин энэ сарын 12-ны өдөр гүйлтийн цанын тэших текникээр 20 километрийн зайд  уралдаж, 55:32 секундын амжилтаар 16 дугаар байрт шалгарсан. Түүний сүүлчийн уралдаан энэ сарын 17-ны өдөр тохиож байгаа юм.

Д.Өлзий  

Монгол брэнд